ДУНДГОВЬ: Таван цэцэрлэгт барилга доторх агаарын чанар хэмжих төхөөрөмж хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-20 13:37:38
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, тус байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар байгаль орчин, уур амьсгал, нийгмийн асуудлууд хариуцсан мэргэжилтнүүдийн хамт Дундговь аймагт ажиллав.

Энэ үеэр аймгийн удирдлагууд холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, НҮБ-ын Хүүхдийн сангийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар дүгнэн ярилцаж, санал солилцсон төдийгүй цэцэрлэг, УЦУОШТ, зарим өрхүүдэд тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах монгол гэрийн дулаалга, халаалтын бүтээгдэхүүн “ЧИП” технологийг нэвтрүүлж байгаа ба энэхүү технологийг 50 өрхөд нэвтрүүлэхээр болжээ.

Түүнчлэн УЦУОШТ-д гадаа  агаарын чанар хэмжих жижиг оврын төхөөрөмж, Сайнцагаан сумын 5 цэцэрлэгт тус бүр нь 1,8 сая төгрөгийн үнэ бүхий барилга доторх агаарын чанар хэмжих төхөөрөмжийг тус тус гардууллаа.  

Түүнчлэн, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас өмнө нь 15 сумын залуу малчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулсан бөгөөд тус сургалтад оролцож, чадавхжсан залуучуудад энэ үеэр сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий хонь хяргах төхөөрөмж мөн хандивласан байна. 

Холбоотой мэдээ