БУЛГАН: Мах, сүү, төмсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-10-20 10:18:16

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг мах, сүү, төмсний хэрэгцээг бүрэн, хүнсний ногооны хэрэгцээг 26,6 хувиар орон нутгийн үйлдвэрлэлээр хангаж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Ч.Оюун-Эрдэнэчимэг хэллээ.

Тус аймаг газар тариалангийн үйлдвэрлэлээр улсад эхний гуравт багтдаг бөгөөд сүүлийн таван жилийн дунджаар улсын хэмжээний хураасан үр тарианы 10,9, төмсний 1,2, хүнсний ногооны 0,8 хувийг авч, хүн амыг стратегийн хүнсээр хангахад хувь нэмэр оруулсан байна. Жилд дунджаар 47,0-57,0 мянган тонн үр тариа, 400-450 тонн төмс хураан авдаг.

Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 57,3 хувийг хөдөө аж ахуйн салбар үйлдвэрлэдэг бөгөөд түүний 62,4 хувь мал аж ахуйн салбарт ногддог. Мал ахуйн салбар жилд дунджаар 1-1,2 сая толгой мал зах зээлд борлуулж, 55,3 мянган тонн мах, 41,2 сая литр сүү нийлүүлдэг байна.

Холбоотой мэдээ