БАЯН-ӨЛГИЙ: Хоршоо хөгжүүлэх сангаас олгосон нийт зээлийн 64 хувь нь муу зээлийн ангилалд орсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-20 10:19:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт 2011 оноос хойш аймгийн Хоршоо хөгжүүлэх сан /хуучнаар Сум хөгжүүлэх сан/-гаас иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийтдээ 3 тэрбум 625 сая төгрөгийн зээл олгожээ. Үүнээс энэ сарын 19-ний өдрийн байдлаар 2 тэрбум 926 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа.


Олгосон зээлийн үр дүнд орон нутагт 204 хүний ажлын байр шинээр бий болж, 355 ажлын байрыг хадгална гэж тооцсон аж.  


Гэвч аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр зээлийн үлдэгдлийн 64 хувь нь муу зээл байна. Сангаас нийтдээ 847 иргэн, аж ахуйн нэгжид зээл олгосон. Үүний 169 нь хэвийн /574,3 сая/, 31 нь хугацаа хэтэрсэн /117,7 сая/, 35 нь хэвийн бус /194,5 сая/, 54 нь эргэлзээтэй /174,2 сая/, 560 нь муу /1 тэрбум 865 сая/ зээлийн ангилалд оржээ.


Иймд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас зээлээ төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэх хуудас өгөх, хуулийн байгууллагад шилжүүлэх ажлын зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ