ДУНДГОВЬ: Орос хэлний бүсийн олимпиадад амжилттай оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-17 15:45:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-16-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд болсон “Орос хэлний бүсийн олимпиад, соёлын үйл ажиллагаа”-нд Дундговь аймгаас 3 багш, 11 сурагчийн бүрэлдэхүүнтэй оролцлоо.


Монгол-Оросын найрамдлын өдрүүдээр Говьсүмбэр аймгийн ЗДТГ, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК) хамтран зохион байгуулсан энэхүү соёлын үйл ажиллагаанд Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн багш, сурагчид оролцжээ.  


Энэ үеэр Орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх семинар болон бүсийн олимпиад, 12-р ангийн сурагчдын орос хэлний бүсийн олимпиад, Орос дуу, шүлгийн уралдаан, ОХУ-д сургууль төгсөгчид, орос хэлний багш нарын нэгдсэн уулзалтыг тус тус зохион байгуулсан байна.

Бүсийн 12 дугаар ангийн сурагчдын олимпиадад Сайнцагаан сумын Цэгцбилиг сургуулийн 12б ангийн сурагч Б.Сугаржаргал, багш нарын олимпиадад багш Д.Аравхаан шалгарч, харин орос дууны уралдаанд тус сургуулийн 7а ангийн сурагч Л.Болормаа тусгай байрт шалгарсан амжилт үзүүлжээ.

Сурагч Б.Сугаржаргал ОХУ-д 100 хувийн тэтгэлгээр суралцах эрх авсан бол, багш Д.Аравхаан мөн ОХУ-д үнэ төлбөргүй мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах эрхээр шагнуулсан байна.

Холбоотой мэдээ