Улсын хилээр давхардсан тоогоор 1.2 сая зорчигч нэвтэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-10-17 12:47:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээллээр улсын хилээр орж ирсэн гадаадын зорчигчид энэ оны эхний 9 сарын байдлаар давхардсан тоогоор 1.2 сая болжээ. Давхардсан бус тоогоор эхний 9 сард 629.4 мянган зорчигч оржээ. Улсын хилээр орж ирсэн зорчигчдын:

  • 36.1 хувь нь олон улсын "Чингис хаан" нисэх буудлаар, 
  • 22.1 хувь нь хилийн Алтанбулаг боомтоор, 9.9 хувь нь Гашуунсухайтын боомтоор, 
  • 4.9 хувь нь Замын-Үүдээр, 
  • 4.8 хувь нь Булганы боомтоор, 
  • 3 хувь нь Шивээхүрэнгийн боомтоор, 
  • 19.2 хувь нь бусад боомтоор тус тус орж иржээ. 


Гадаадын зорчигчдын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулвал 194.5 мянга болж, 8.1 дахин өсжээ. Нэг сарын байдлаар авч үзэхэд 776.6 мянгаар буюу 2.6 дахин нэмэгдсэн боловч ковидын цар тахлын өмнөх 2019 оны мөн үетэй харьцуулахад 3.458.6 мянгаар буюу 73.2 хувиар бага байна. 

Өнгөрсөн хугацаанд улсын хилээр орсон зорчигчдын 407.4 мянга буюу 64.7 хувь нь Монгол Улсын иргэд, 221.9 мянга буюу 35.3 хувь нь гадаад улсын иргэд байна.

Холбоотой мэдээ