БАЯН-ӨЛГИЙ: Төрийн албаны ерөнхий шалгалтад 45 иргэн тэнцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-17 10:06:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Орон даяар нэгэн зэрэг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулсан төрийн албаны ерөнхий шалгалтад Баян-Өлгий аймгийн 211 иргэн бүртгүүлснээс 180 иргэн хамрагдлаа.


Шалгалтын ирц 85,9 хувьтай байсан ба оролцогчдыг долоон ээлжээр шалгалтад оруулав.

Төрийн албаны салбар зөвлөлөөс өгсөн мэдээллээр шалгалтын явцыг Төрийн албаны зөвлөлөөс zoom программаар хянаж, камераар баримтжуулжээ. Мөн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнууд иргэдийг тусгай программар бүртгэж шалгалтад оруулсан байна.

Шалгалтын үеэр ямар нэгэн зөрчил гараагүй, 180 хүний 45 нь тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгэгдлээ.

Тухайн иргэд цаашид тусгай шалгалтад орж тэнцсэнээр зохих ажлын байранд томилогдох боломжтой болох аж.

Холбоотой мэдээ