Дулаанхаан өртөөнөөс Хүдэр сум хүртэл хатуу хучилттай зам тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:29:06

Дархан Төмөрлөгийн үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Дулаанхаан өртөөнөөс Хүдэр сум хооронд тавигдах хатуу хучилттай 104,5 км авто замын ажлын нээлтийг тус аймгийн Ерөө сумын төвд хийв.

Уг нээлтэд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Ерөө, Хүдэр, Жавхлант сумын Засаг дарга зэрэг аймаг, орон нутгийн удирдлагууд, Авто замын төслийг хамтран хэрэгжүүлэх “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Пик деволопмент” ХК-ны удирдлагууд, Ерөө сумын иргэд оролцлоо.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ:- “Сэлэнгэ аймгийн тэр дундаа Ерөө, Хүдэр сумын иргэдийн олон жилийн хүсэлт болсон замыг барих ажил эхлэж байгаа нь үнэхээр сайхан үйл явдал болж байна. Энэ ажил нь үндэсний хөрөнгө оруулттай компаниуд өөрсдийн хөрөнгөөр хатуу хучилттай зам тавьж байгаа анхны ажил гэж онцоллоо. Энэ үеэр үеэр хөрөнгө оруулагч компанийхан Ерөө, Хүдэр, Жавхлант сумын энэ жил нэгдүгээр ангид элсэн орсон 180 хүүхдэд цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгсэл гардууллаа.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд