БАЯН-ӨЛГИЙ: “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд залуусын оролцоо” сэдвээр лекц уншив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-13 09:23:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “Арын” төрийн бус бус байгууллага хамтран “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд залуусын оролцоо” сэдэвт лекц, уулзалтыг аймгийн Хөгжимт драмын театрт энэ сарын 12-ны өдөр зохион байгууллаа.    


Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан уг лекц нь хүүхэд, залуучуудад ирээдүйд мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, ажилгүй залуучууд, залуу бизнес эрхлэгчид, бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой аж.


Лекц, уулзалтад аймгийн Засаг дарга Д.Бауыржан урилгаар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Баян-Өлгий Монгол Улсын хэмжээнд хамгийн олон хүүхэдтэй аймаг. Та бүхэн эцэг эхээ хүндэтгэн хайрлаж, ёс зүйтэй, хүнлэг, шударга иргэн байхаас гадна боловсролтой мэдлэгтэй байх нь хамгийн чухал. Эрдмийн их хязгааргүй далайд суралцаж, амьдралаа зөв авч явах ухаан эзэмшиж, хүсэл тэмүүллийнхээ төлөө шантралгүй хөдөлмөрлөж явах”- ыг залуучуудад уриалав.

Мөн хуульч, өмгөөлөгч С.Асланбек, Ж.Иманмагзам, эрх зүйч М.Абай, судлаач А.Мөнхтулга нар залуучуудад лекц уншиж, залуучуудын сонирхсон асуултуудад хариуллаа. 

Холбоотой мэдээ