Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн VII форум боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-20 13:50:32

Хэнтий аймгийн Чингис хотод Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн VII форум боллоо.

Форумд Монгол-Хятадын 100 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа, ирээдүйн хөгжлийн талаар нийт 14 илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Энэ сарын 19-20-нд болсон уг форумд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дэд захирал П.Баярмагнай нарын хүмүүс оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж форумд илгээлт ирүүлж, амжилт хүссэн юм.

Форумд Монголын талаас Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ, UBS, news.mn болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөлөгч оролцлоо. Харин Хятадын талаас БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга Цүй Юй Ин, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга, ӨМӨЗО-ы гадаадтай соёлоор харилцах газрын дарга Улаан тэргүүтэй СИНЬХУА, Хятадын олон улсын радио, Хятадын Өдрийн сонин зэрэг 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгч оролцов.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ