Сүхбаатарчууд дугуйн Дэлхийн аваргаа угтан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-19 18:28:22

Дугуйн залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшжаргал хэдхэн хоногийн өмнө төрөлх нутаг Сүхбаатар аймагтаа хүрэлцэн ирсэн бөгөөд аймаг орон нутгийн удирдлагууд, гэр бүлийнхэн, сургуулийн хамт олон нь  угтан авч хүндэтгэл үзүүлсэн юм

Өнгөрөгч 7 сард Щвейцарь улсад зохиогдсон Дугуйн тойрог замын Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул залуу тамирчин Батжаргалын Тэгшбаяр алтан медаль хүртэж Сүхбаатар аймаг төдийгүй Монгол Улсын дугуйн спортын түүхэнд сүүлийн  60 жилд гараагүй амжилтыг үзүүлсэн.

Тэрээр “Би дугуйн спортоор 2013 оноос эхлэн эрчимтэй хичээллэж эхэлжээ. 3 жилийн турш шургуу бэлтгэл сургуулилт хийсний үр дүнд  энэхүү амжилтанд хүрлээ. Энэ спортод хөтлөн оруулсан багш Д. Төмөр-Арслан С. Төмөрхуяг болон намайг дэмжиж туслаж байсан гэр бүл ах дүү, найз нөхөд, анги сургуулийн хамт олондоо маш их баярлалаа” хэмээн хүндэтгэлийн тайзан дээрээс хэлсэн юм.

Б.Тэгшбаярын анхны багш  Асгат сумын ЕБС-ийн биеийн тамирын багш Д.Төмөр-Арслан болоод дасгалжуулагч багш С.Төмөрхуяг нарт Сүхбаатар аймгийн хүндэт иргэн цол тэмдэг олголоо. Мөн Б.Тэгшбаярт Сүхбаатар аймгийн шилдэг хүүхэд, мөн 1,000,000 төгрөгний хамт аймгийн удирдлагууд гардуулан удахгүй Монгол Улсын Гавъяат тамирчин хэмээх хүндтэй цолыг хүртэхийн ерөөлөө.

Б.Тэгшбаяр энэ удаагийн тэмцээнд оролцохын тулд бэлтгэл сургуулилтаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Швейцарь улсад хийжээ.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ