Академич, археологич Д.Цэвээндорж агсныг Унгарын “Хүлэг баатрын загалмай” одонгоор шагнажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-06 16:59:13
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, доктор (Sc.D), профессор, археологич Д.Цэвээндорж (1949-2022) агсныг Монгол-Унгарын шинжлэх ухаан, соёлын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Унгар Улсын Засгийн газрын төрийн дээд “Хүлэг баатрын загалмай” одонгоор шагнасныг Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанский гэр бүлд нь өнөөдөр гардуулан өглөө.


Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд академич Д.Цэвээндоржийн гэргий Л.Батчулуун, хүү Ц.Очирхуяг болон ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Г.Эрэгзэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Н.Эрдэнэ-Очир, салбарын эрхлэгч, доктор (Sc.D) Б.Гүнчинсүрэн нар байлцлаа.


Холбоотой мэдээ