Цус, цусан бүтээгдэхүүний нөөцлөх хүчин чадал улсын хэмжээнд тав дахин нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-10-03 17:06:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар бүрийн 3-ныЦусаа бэлэглэх өдөр”-ийн 91 дэх удаагийн үйл ажиллагаа өнөөдөр тохиож байна.

 

ЦССҮТ-ийн дарга Н.Эрдэнэбаяр хэлэхдээ, “Цусны донор, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлнэ гэдэг хамгийн чухал асуудал юм. Энэ бол зөвхөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагуудаас гадна ЭМЯ, тухайн улсын Засгийн газраас онцгойлон анхаардаг. Монгол Улсын хувьд УИХ-аас цусны нөөц, аюулгүй байдлын тухай бодлого гарч, энэ чиглэлд  Засгийн газрын үйл ажиллагаа, төлөвлөгөөнүүд батлагдаж амжилттай хэрэгжсэн. Энэ хүрээнд ЦССҮТ аймаг, орон нутагт байгаа цусны төвүүдийг цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангаж цус, цусан бүтээгдэхүүний нөөцлөх хүчин чадал өмнөх үеийнхээс улсын хэмжээнд тав дахин, Улаанбаатар хотын хэмжээнд гурав дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна” гэв.


Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн санаачилгаар сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, алдаршуулах, урамшуулах зорилготой энэхүү үйл ажиллагааны үеэр 70 буюу түүнээс дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэнХүндэт донорЦ.Сонинхангай, Н.Ариунбаяр, С.Хангай нартХүрэл донорцол тэмдэг, “Хүндэт донорТ.Дээдэнцэцэг, Ю. Бат-ЭрдэнэБахархал 50”, ”Бахархал 40” тэмдэг, мөн цусны донор н.ГүнбилэгтБахархал 30“, Д.Ариунбилэг, Х.Энгүүнзаяа нартБахархал 20”, “Бахархал 10” тэмдгийг тус тус гардууллаа.

 

Болзол хангаж шагнуулсан доноруудад Төрийн банк , Ulker mongolia байгууллагын гарын бэлгээр урамшуулсан юм.


Холбоотой мэдээ