ХӨВСГӨЛ: Үзэсгэлэн худалдааны үеэр 340 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-03 14:27:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймаг 2022 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Нэрлэсэн жилийн хүрээнд орон нутагтаа үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, алдаршуулах, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор “Намрын өнгө хөдөлмөрийн шим” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.


Үзэсгэлэн яармаг худалдаанд 22 сум 1 тосгоны 342 үйлдвэрлэгч, баялаг бүтээгч нар 210 төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 340,000,000 төгрөгийн борлуулалт хийсэн байна.



Үзэсгэлэн яармаг худалдааны шилдгүүдийг 10 төрлийн номинациар 23 аж ахуй нэгж, иргэдийг шагнаж урамшууллаа.


Аймгийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр “Жинст мөрөн” ХХК, шилдэг үйлдвэрлэгч сумаар Мөрөн сум шалгарсан бөгөөд орон нутгийн онцлогийг харуулсан шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, шилдэг технологитой бүтээгдэхүүн, шилдэг зохион байгуулалттай сум зэргийг шалгаруулсан байна.  

 

 

Холбоотой мэдээ