"Mitsubishi" шинэ төрлийн цөмийн реактор барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2022-09-30 13:55:02

ТОКИО. /Kyodo/. Японы үндэстэн дамнасан “Mitsubishi Heavy Industries” компани эрчим хүчний гурван компанитай хамтран хөнгөн усны реактор барихаар болсон тухай “Kyodo News” агентлаг мэдээллээ.


Энэ төсөлд эрчим хүчний “Hokkaido Electric Power Co.”, “Shikoku Electric Power Co”. болон “Kyushu Electric Power Co.” компани оролцоно. 


Шинэ реакторын хүчин чадал 1.2 сая орчим киловатт байх төлөвтэй байна. Уг реакторыг 2030-аад оны дундуур ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


Хөнгөн усны реактор нь хүнд усныхаас ялгаатай нь энгийн усыг дулаан зөөгч, нейтрон удаашруулагч болгон ашигладаг дулааны нейтроны реакторын нэг төрөл юм. Үүнээс гадна тусгаарлах элементүүдийн хатуу хэлбэрийг түлш болгон ашигладаг байна.


Холбоотой мэдээ