БУЛГАН: Үр тарианы ургац хураалт 15,0 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-09-30 11:11:22

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 5818 га талбайгаас 7897 тонн үр тариа хураан аваад байна. Нэг га талбайгаас дундажаар 13,6 центнер үр тариа авч, ургац хураалт 15,0 хувьтай байна. Энэ жил 39,2 мянган га талбайд үр тариа тариалснаас байгалийн давагдашгүй хүчин зүйл, мөндөрт цохиулах зэрэг шалтгаанаар 5,2 мянган га талбайн ургац алджээ.

          Үр тариа ид боловсрох, ургац хураах үед хур бороо элбэг байгаагаас ургац хураалтын ажил оройтож байна. Ойрын өдрүүдэд цаг агаар тавгүй байх төлөв байгаа. Үр тарианы чийгийн агууламж өндөр байгаагаас ургац хураалт удаашрах хандлагатай байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярилаа.

Холбоотой мэдээ