АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис БНСУ-д айлчилж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч
Камала Харрис тусгай онгоцоор пүрэв гаргийн 10:20 цагт Кёнгидо муж дахь АНУ-ын
цэргийн баазад хүрэлцэн очжээ.
Ийнхүү дөрвөн жил
зургаан сарын дараа АНУ-ын дэд Ерөнхийлөгч БНСУ-д айлчилж байгаа нь энэ юм.
К.Харрис пүрэв гаргийн
өглөө БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлд бараалхах бөгөөд уулзалтаар талууд АНУ-ын “инфляцыг
бууруулах тухай хууль”-д БНСУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашиныг гадуурхсан
асуудал болон Умард Солонгосын цөмийн асуудлуудыг голчлон хэлэлцэх аж.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч
К.Харрис 27-ны өдөр Япон улсад БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Су-тай уулзах
үеэрээ “инфляцыг бууруулах тухай хууль”-ийн талаарх Өмнөд Солонгосын санаа
зовнилыг Америк ойлгож байна гээд энэ асуудлаар зөвшилцөх болно гэдгээ хэлжээ.
К.Харрис БНСУ-ын
Ерөнхийлөгчтэй уулзахаас гадна тус улсын эмэгтэй төлөөлөгчидтэй уулзалт хийж,
хоёр Солонгосын хооронд орших Панмүнжомд зочилж, пүрэв гаргийн орой
БНХАУ-ыг зорино.