ТӨВ: Аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаанаар есөн асуудлыг хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-09-08 17:34:18

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаан 87,8%-ийн ирцтэй эхэллээ. Тус хуралдаанаар нийт 9 асуудлыг хэлэлцэх юм. Аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, 2022 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн ИТХ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тухай асуудлуудыг хэлэлцэх юм.


    Түүнчлэн Төв аймгийн Сүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Баянгол сумтай хиллэдэг хилийн цэсэд өөрчлөлт оруулах санал уламжлах, сумдын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2022-2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах, Зуунмод хотын болон Мөнгөнморьт сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2022-2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл уламжлах тухай, Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн 2 гишүүнийг чөлөөлөх, аймгийн Сонгуулийн хороог татан буулгах тухай, энгийн болон аюултай хог хаягдлын өндөр технологийн төвлөрсөн эко байгууламж байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэн батлах юм. 

Холбоотой мэдээ