ЗАВХАН: 8600 гаруй мал амьтны сэг зэмийг устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-01 17:21:51

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт 8620 мал, амьтны сэг зэмийг устгаж халдваргүйжүүлжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын энэ оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 01 тоот албан даалгавар, Улсын онцгой комиссын 02-р тогтоол, Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын А/89 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажил амжилттай хийгдлээ. Дээрх тогтоол, албан даалгаврын дагуу мал амьтны сэг зэм устгах, орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг зохион байгуулах, ажлын төлөвлөгөө гаргаж ажилласан. Аймгийн хэмжээнд тэмээ гурав, адуу 755, үхэр 905 , хонь 3923, ямаа 3115 гээд нийт 8701 мал хорогдсон байна. Үүнээс мал, амьтны сэг зэм устгалын ажлын хүрээнд нийт 8620 мал, амьтны сэг зэмийг устгажээ. Ингэхдээ 483.3 мянган м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийн 99.0 хувийн биелэлттэй ажилласан байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ