БАЯН-ӨЛГИЙ: Улсын заан Б.Серик төрөлх нутагтаа ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-01 14:32:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, «Таван богдын бүргэдүүд» дэвжээний бөх Бердмуратын Серик Тулгар төр байгуулсны түүхт 2230, 2231, Их Монгол Улс байгуулсны 815, 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зориулсан үндэсний бөхийн барилдаанаар долоо давж улсын заан цол хүртсэн.

Тэрээр өчигдөр төрөлх аймагтаа ирлээ. Түүнийг аймгийн удирдлагууд болон МУГТ, Улсын харцага О.Бахыт тэргүүтэй нутгийн иргэд угтан авч хүндэтгэл илэрхийлэв.

Баян-Өлгий ЗДТГ-аас Үндэсний их баяр наадмаар шинээр улсын заан цол хүртсэн Б.Серик, Үндэсний сурын харваанд түрүүлсэн тус аймгийн Буянт сумын харьяат, улсын мэргэн Төрөөгийн Очироо цолыг мялаах наадмыг Өлгий хотод зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Шинэ улсын мэргэн Т.Очироо, улсын заан Б.Серик нар уг баярын үйл ажиллагаанд хүндэт зочноор оролцох юм. 



Холбоотой мэдээ