Элчин сайд Ш.Батцэцэг Аргентины Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-31 12:31:53
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Альберто Фернандес-т Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Ерөнхийлөгч А.Фернандес-т уламжлахын зэрэгцээ Монгол, Аргентины найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлэв.


Холбоотой мэдээ