Манлай сумынхан Оюутолгойд өргөст хэмх нийлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-15 16:22:58

Өмнөговь аймгийн Манлай сум нь энэ жил Оюутолгой ХХК-д өргөст хэмх, төмс нийлүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Энэхүү гэрээнийхээ дагуу 300кг өргөст хэмх нийлүүлээд байгаа ажээ.

Тус сумын иргэд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэн 5 хүлэмжинд нарийн ногоо тариалсан юм. Уг хүлэмжүүдийн 2 -ыг нь Оюутолгой ХХК барьж өгсөн бөгөөд энд 20 гаруй тариаланч ажиллаж байна.

Мөн Манлай сумынхан энэ жил 7 га талбайд төмс тариалсан гэнэ. Намар ургацаа хурааж Оюутолгой ХХК-д нийлүүлэх аж.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ