Болгарын “Двор на кирилица” музейн цогцолборт их зохиолч Д.Нацагдоржийн цээж баримлыг залжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Болгар улс дахь кирилл үсэг ашиглаж ирсэн 12 үндэстний 49 уран зохиолчийн цээж баримал бүхий “Двор на кирилица” музейн цогцолборт Монголын орчин цагийн уран зохиолын үүсгэн байгуулагч Дашдоржийн Нацагдоржийн цээж баримлыг 2022 оны 8-р сарын 25-ны өдөр суурилуулах хүндэтгэлийн ёслолыг болжээ.
Болгар Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас санаачлан, Монгол Улсын Гадаад харилцааны яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр хийгдсэн уг арга хэмжээнд Монгол Улсаас Болгар Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа, Монгол Улсын Соёлын элч, куратор Х.Дамдинсүрэн, Гэрлэх ёслолын ордны захирал М.Уянга, уран барималч Г.Санчирболд нар оролцов.
Уг музейд А.Пушкин, Ф.Достоевский, С.Есенин, В.Высоцкий, Н.Гоголь, И.Тургенев, М.Горький, И.Крылов, А.Грибоедов, Л.Толстой, А.Чехов, М.Цветаева, Р.Гамзатов нар зэрэг агуу уран бүтээлчдийн цээж баримал байдаг аж.
“Моята Родна Земя” (Болгар хэлээрх орчуулга)
Д.Нацагдорж
Високи величествени планини Хентей, Хангай и Саян,
Гори и гъсти гористи хребети - красотата на севера,
Обширната пустиня Гоби - пространствата Менен, Шарга и Номин,
И океаните от пясъчни пустини, които доминират на юг.
Това, това е моята родна земя,
Прекрасната страна – Моята Монголия.