ГОВЬ-АЛТАЙ: Бичил уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-08-29 12:20:09

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байгууллагуудын дунд сургалт зохион байгуулав.


PlanetGOLD төслөөс аймгийн ЗДТГ-тай хамтран  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан холбогдох төрийн байгууллагын төлөөлөлд “Бичил уурхайн ХАБЭА ба Эрх зүйн орчин” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад оролцогчдод бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, ХАБЭА-н шаардлагууд, бичил уурхайн эрсдэлүүд, химийн хорт бодисын нөлөө, төрийн болон орон нутгийн захиргаа, бичил уурхай эрхлэгч байгууллагуудын хүлээсэн эрх үүрэг, хариуцлагын талаар нэгдмэл ойлголтыг өгсөн юм.


Мөн төсөл бичил уурхай дахь аливаа осол гэмтэл, түүнээс урьдчилан сэргийлэх, бичил уурхайчдыг чадавхжуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, ямар арга хэмжээ авч болох талаарх агуулгын хүрээнд мэдлэг, мэдээллийг хүргэлээ.

Холбоотой мэдээ