ӨВӨРХАНГАЙ: Аймгийн Засаг даргаас төрийн байгууллагын дарга нарт үүрэг чиглэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-08-23 12:14:45

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр хэлтэс, агентлагийн дарга нарын шуурхай хурал хуралдаж, аймгийн Засаг дарга А.Ишдорж өвөлжилтийн бэлтгэл хангалт, хичээл сургалтын үйл ажиллагаа, ковидын нөхцөл байдал, мод бут тарилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд үүрэг даалгавар өглөө.

Тэрбээр “Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор иргэд, олон нийт бухимдал ихтэй байхад дээр нь төрийн байгууллагын зүгээс санал, гомдол битгий үүсгээд бай” гэж сануулсан юм.

Мөн БШУГ-ын дарга Н.Чимэддорж-Ойдов мэдээлэл өглөө. Арвайхээр сумын 1 дүгээр сургууль, 1, 11 дүгээр цэцэрлэгийн барилгын өргөтгөл, завсар хийгдэж байгаатай холбоотойгоор энэ жил түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах шийдвэртэй байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хааны хөргийг боловсролын байгууллагуудад залах ажлыг хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр хамтатган зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ