Төрөлт буурч, нас баралт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
dotood_editor@montsame.mn
2016-08-15 07:51:12

2016 он гарсаар Архангай аймгийн хэмжээнд нас баралт ихсэж, харин төрөлт багассан талаар улсын бүртгэлийн статистикийн газрын эх сурвалжид дурджээ.

Оны эхний долоон сард 115 эх амаржсанаас 115 хүүхэд амьд төрсөн явдал өнгөрсөн оныхоос 7,7 хувиар бага, 283 хүн нас барсан нь 2015 оныхоос 13 тохиолдолоор их байгаа аж.  Тав хүртэлх насны хүүхдийн найман, эхийн нэг эндэгдэл гарчээ. Нялхсын нас баралт 26 гарч байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 тохиолдлоор ихэссэн үзүүлэлт гарсан байна. 

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ