Ноён Антонио Гуттерешийг хүндэтгэн угтав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-09 09:16:09
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерешийг хүндэтгэн, албан ёсоор угтах ёслол өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.


Ноён Антонио Гуттерешийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт харуулын хамт угтан авав.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт зочны хамт угтах ёслолд оролцож буй албаны хүмүүс, Монгол Улсад суугаа Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчилж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.









Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ