Эрдэнэ шиш ачсан гурван хөлөг онгоц Украины боомтуудаас гарах зөвшөөрөл авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-08-05 11:50:37

АНКАРА. /BBC/. Туркийн Истанбул хот дахь Хамтарсан зохицуулалтын төвөөс эрдэнэ шиш ачсан Украины гурван хөлөг онгоцонд  далайн хүмүүнлэгийн зурвасаар /коридор/ явах зөвшөөрөл олгосон гэж НҮБ мэдээлжээ. 


Нийтдээ 58 мянга гаруй тонн эрдэнэ шиш ачсан хөлөг онгоцууд баасан гаргийн өглөөний 5-8 цагийн хооронд Одесса, Черноморск боомтуудаас хөдөлнө гэж Украины эрх баригчид өмнө нь мэдээлж байв. 


Цаг агаарын байдал болон бусад урьдчилан таамаглаагүй нөхцөл байдлаас шалтгаалан боомтуудаас гарах цаг өөрчлөгдөж магадгүйг НҮБ-аас мэдээлжээ. 


Түүнчлэн далайн зурвасаар хөлөг онгоцууд аюулгүй өнгөрөхөд зохицуулалтын төвийн төлөөлөгчид хяналт тавина гэдгийг онцолсон байна.


НҮБ-ын мэдээлснээр, Черноморск боомтод зогсож байгаа “Polarnet” ачааны хөлөг онгоц Туркийн Карасу хот руу явах бол мөн уг боомтод зогсож байгаа “Rojen” хөлөг онгоц Английн Тизпорт хот руу хөдөлнө. Харин Ирландын Рингаскидди хотод ачаагаа буулгах “Navistar” хөлөг онгоц Одесса боомтоос гарна.


Холбоотой мэдээ