ӨВӨРХАНГАЙ: Хурдан дааганы түрүү магнайг Сант сум авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-26 21:47:17

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ой, Хангайн бүсийн хурд - 2022 наадмын хурдан дааганы уралдаанд Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат Ж.Энхжаргал эзэнтэй, аймгийн алдарт уяач Ш.Бадамжунайн уясан хүрэн даага түрүү магнайд хурдалж, торгон жолоогоо өргүүллээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ц.Эрдэнэбаяр эзэнтэй, аймгийн алдарт уяач Д.Цээлхасүрэнгийн уясан хүрэн даага аман хүзүүдэв. Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат Б.Шийлэгдорж эзэнтэй, Тодманлай уяач О.Батбилэгийн уясан хул даага айргийн гуравт, Төв аймгийн  Заамар сумын харьяат Ч.Уламбаяр эзэнтэй, улсын алдарт уяач М.Алтан-Очирын уясан харбор даага айргийн дөрөвт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнай эзэнтэй, аймгийн алдарт уяач Т.Тогтохжаргалын уясан хар халзан даага айргийн тавт хурдаллаа.

Холбоотой мэдээ