ТӨВ: Нүдний гажиг засах, болор солих хагалгааг аймагтаа хийдэг болно

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-07-20 13:51:53

Төв /МОНЦАМЭ/ Мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж, Япон улсын “fight for vision specified Non-profit Corcoration” байгууллагын эмч нарын сайн дурын багийнхан энэ 7 хоногт Төв аймагт зочиллоо.


Тэднийг аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа нар хүлээн авч уулзан, аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцууллаа. Энэ үеэр “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нүдний кабинет болон Нэгдсэн эмнэлгийн нүдний кабинетаар зочилж, хамтын ажиллагааны хүрээнд Төв аймагт өмнө нь хийгддэггүй байсан нүдний гажиг засах, болор солих гэх мэт нүдний мэс заслын тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, хүний нөөцийг чадавхжуулах, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг ажлуудыг шат дараатай эхлүүлэхээр боллоо.

Холбоотой мэдээ