Туркэд 8 хүн дэлбэрэлтэд өртөн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-11 09:46:24

КАИР. /Anadolu/. Туркийн зүүн урд нутгийн курдууд голдуу оршин суудаг Синайн хойгт “Курдын ажилчны нам” террорист бүлэглэлийнхэн цагдаагийн тээврийн хэрэгслүүдийг онилон хоёр дэлбэрэлт үйлдсэний улмаас найман хүн амь үрэгдэж, олон арван хүн шархадлаа гэж албаны хүмүүс мэдэгдлээ.

Кызылтепе хотод болсон дэлбэрэлтэд гурван хүн өртөн амиа алдаж, 25 хүн шархаджээ.

Мөн Диярбакыр хотод босогчид цагдаагийн газрын автомашиныг дэлбэлсний улмаас таван иргэн амь үрэгдэж, 12 хүн шархадсан байна.

Туркийн аюулаас хамгаалах хүчнийхэн болон “Курдын ажилчны нам”-ынхан хоорондын мөргөлдөөн өнгөрсөн жилээс дахин сэргэсэн юм.

Түүнээс хойш Туркийн зүүн урд нутагт сүүлийн 20 жилд болоогүй, олон хүний аминд хүрсэн халдлага, дэлбэрэлт болсоор байна.

Өнгөрсөн долдугаар сард төрийн эргэлт хийхийг оролдсонтой холбогдуулан армийнхан томоохон “цэвэрлэх ажиллагаа” явуулж байгаагийн улмаас сүүлд болсон дэлбэрэлтүүдийг үйлдсэн бололтой.

Г.Доржханд

Холбоотой мэдээ