Сүхбаатар дүүрэгт Сөүл хотын Жонгно дүүргийн хүүхдүүд зочилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Л.Нармандах болон ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар нар БНСУ-ын Сөүл хотын Жонгно дүүргийн хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа.
Глобал гэр бүл соёлтой танилцах хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүрэгт зочилж БНСУ-ын Сөүл хотын Жонгно дүүргийн хүүхдүүд зочилж байгаа. Эдгээр хүүхдүүд монголд айлд хонож, 13-р зуун цогцолбор, Горхи Тэрэлжийн жуулчны баазаар аялан дөрвөн өдрийг монгол ахуй, соёлтой танилцаж өнгөрөөх аж.
Өнөөдрийн уулзалтын эхэнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Л.Нармандах “Сүхбаатар, Жонгно дүүргүүд эгч дүүсийн харилцаа тогтоогоод 21 жил болж байна. Глобал гэр бүл соёлтой танилцах хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилгын дүүргийн Засаг дарга Д.Бадарсан гаргаж, 2014 онд Жонгно дүүргийн Засаг даргын орлогч манай дүүрэгт зочлосноор талууд гэрээнд гарын үсэг зурж энэ хөтөлбөр эхэлж байлаа. Энэ хөтөлбөрийг санаачилсан дүүргийн Засаг дарга Д.Бадарсан гурван жил дараалан “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар шалгарсан.Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газар хийж хэрэгжүүлсэн ажлаараа сүүлийн гурван жил нийслэлдээ тэргүүлсэн ийм хөдөлмөрч, ажилсаг хамт олон байгааг дуулгахад таатай байна” гэсэн юм.
Дашрамд дуулгахад, энэ сарын 4-9-ний өдрүүдэд дөрвөн Монгол хүүхэд Жонгно дүүрэгт зочлоод ирсэн билээ.
Н.Туяа