“Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзана

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-07-07 11:48:20

ЖАКАРТА. /Reuters/. Индонезид болох “Хорийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар Украин дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ.


Бали аралд пүрэв гаргаас эхлэн хоёр өдөр үргэлжлэх энэхүү уулзалт нь Орос Украин руу довтолсноос хойших анхны “Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт гэдгээрээ онцлогтой.


Уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүтэй төлөөлөгчид оролцох бөгөөд Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебаг мөн урьжээ.


Энэхүү уулзалтын үеэр Украин дахь нөхцөл байдлын талаар голчлон хэлэлцэх төлөвтэй байна. Мөн баасан гарагт эрчим хүчний үнийн өсөлт, хүнсний хямралыг зохицуулах хариу арга хэмжээний талаар хэлэлцэх ажээ. 

Холбоотой мэдээ