Бичиг баримтын зөрчилгүй, шаардлага хангасан 10 333 төгсөгчид тэтгэлэг олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-07-07 09:33:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг 2021-2022 оны хичээлийн жилд 14790 төгсөгчийн холбогдох бичиг баримт, ирцийн мэдээллийг нэг бүрчлэн тулгалт хийж, хянаж дуусжээ.

 

Нийт 69 сургуулийн бичиг баримтын зөрчилгүй, тэтгэлэг авах шаардлага хангасан 10333 төгсөгчийг системд баталгаажуулж, тэтгэлгийг суралцагчийн хувийн данс руу шилжүүлсэн байна.

Дараах төгсөгчдөд тэтгэлэг олгохгүй юм. Үүнд:

-Онол, дадлагын сургалтад 80-аас доош хувийн ирцтэй суралцсан

-Суралцаж байх хугацаандаа гэмт хэрэг зөрчилд холбогдож шийтгүүлсэн

-Хүндэтгэн үзэх шалтгаангүй сургуулиа орхисон

-Их, дээд сургууль болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад давхар суралцаж байсан суралцагч их, дээд сургуульд сурах хүсэлтээ ирүүлсэн

-Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад дахин суралцаж байгаа суралцагч.

Холбоотой мэдээ