Узбекистаны өмнөд хилийн Термез хотод таван пуужин унасан байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamdavaa@montsame.gov.mn
2022-07-06 09:13:41

ТАШКЕНТ. /Xinhua/. Узбекистаны өмнөд хилийн Термез хотод Афганистаны нутаг дэвсгэрээс харвасан байх магадлалтай таван пуужин унасан тухай тус улсын Гадаад хэргийн яам мягмар гарагт мэдэгдэв.


Орон нутгийн цагаар 16:20 цагийн орчимд Мажнунтол дүүргийн ойролцоо дөрвөн пуужин, хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд нэг пуужин унасан байна.


Унасан пуужингууд дэлбэрээгүй, хувийн дөрвөн байшинд бага зэргийн хохирол учирсан, хүний амь нас эрсдээгүй, ноцтой сүйрэл гараагүй гэж ГХЯ-ны мэдээлэлд тэмдэглэжээ.


"Одоогийн байдлаар Узбекистаны эрх бүхий байгууллагууд Афганистаны талтай хамтран тухайн хэргийн шалтгааныг тогтоохоор шаардлагатай арга хэмжээг авч байна" гэж ГХЯ-ны мэдэгдэлд онцолсныг "Xinhua" агентлаг мэдээлэв.



Холбоотой мэдээ