Шотландын сонгогчид тусгаар тогтнолын асуудал дээр санал зөрсөн хэвээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-04 16:47:26

ЭДИНБУРГ. /Guardian/. Шотландын сонгогчид тусгаар тогтнолыг дэмжих эсэх асуудлаар санал зөрөлдөөнтэй хэвээр байгаа талаар “The Sunday Times сонины ням гарагт нийтэлсэн санал асуулгын үр дүн харуулжээ.


Penelbase судалгааны төвөөс 1010 хүний дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 48 хувь нь Шотландын тусгаар тогтнолыг дэмжиж, 47 хувь нь эсэргүүцэж, 5 хувь нь мэдэхгүй хэмээн хариулсан байна.


Өнгөрсөн 6 дугаар сарын 28-ны өдөр Шотландын Ерөнхий сайд Никола Стержеон Шотландын парламентад хоёр дахь удаагаа тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулга явуулах төлөвлөгөөг танилцуулжээ.


Түүнчлэн Их Британийн Засгийн газар бүх нийтийн санал асуулга явуулахыг хоригловол Шотландын Засгийн газар санал асуулгыг саадгүй явуулахын тулд хуулийн дагуу арга хэмжээ авна гэж мэдэгдэж байв.


Тэрбээр 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тусгаар тогтнолын асуудлаарх хоёр дахь санал асуулгыг явуулахыг парламентад санал болгожээ.


Сүүлийн хоёр жилийн хугацаанд Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон болон Консерватив нам тусгаар тогтнолын санал асуулга явуулахыг эсэргүүцэж байгаа юм.


Борис Жонсон 2014 онд явуулсан бүх нийтийн санал асуулгаар Шотландын тусгаар тогтнолын асуудал шийдэгдсэн гэж мэдэгджээ.


Тодруулбал, 2014 оны 9 дүгээр сард Шотландад Их Британиас салах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан бөгөөд оролцогчдын 55 хувь нь эсэргүүцэж, 45 хувь нь дэмжсэн юм. 

Холбоотой мэдээ