Намибийн боскчин өрөөний үйлчлэгчийг хүчирхийлэхийг завджээ

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-08-10 09:49:26

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Олимпын тосгонд 19 настай өрөөний үйлчлэгчийг хүчирхийлэхийг завдсан хэргээр Намибийн боксчныг Рио-де-Жанейро хотын цагдаа нар баривчилжээ.

Хагас хөнгөн жингийн төрөлд хүч үзэх 22 настай боксчин Жонас Жуниус Олимпын тосгоны байрны үүдний өрөөнд өрөөний үйлчлэгч бразил бүсгүйг хүчиндэхийг завдсан бололтой.

Мөн тэрбээр үйлчлэгч бүсгүйд мөнгө санал болгожээ.

Харин үйлчлэгч бүсгүй тэндээс зугтан цагдаад энэ тухай мэдэгдсэн байна.

Цагдаа нар хэлэхдээ “энэ бүсгүйн өгсөн мэдээлэлтэй холбогдуулан сэжигтэн ам нээгээгүй байна” гэв.

Энэ хэрэгт холбогдоод байгаа боксчин залуу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон Риогийн Олимпын нээлтийн ёслолын үеэр Намиби улсын тугийг барьж явсан хүн юм. Тэрбээр энэ пүрэв гарагт тэмцээнтэй гэнэ.

Үүнээс өмнө тамирчдын тосгоны үйлчлэгч хоёр эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан хэргээр Мороккагийн боскчныг мөн баривчилж байсан юм.

Харин Риогийн Олимпыг зохион байгуулах хороо “ийм хэрэг болох ёсгүй. Бид шаардлагатай арга хэмжээг авна” гэлээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ