Туркт сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол батлагдав

ДЭЛХИЙД | ЭРҮҮЛ МЭНД
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-30 17:08:35

ИСТАНБУЛ. /Anadolu/. Туркт эмчилгээ хийлгэж байсан 37 настай иргэнээс сармагчны цэцэг өвчин илэрснээр уг халдварын анхны тохиолдол батлагдсан талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 


Тухайн өвчтөнийг тусгаарласан бөгөөд түүний ойрын хавьтлуудаас сармагчны цэцэг өвчин илрээгүй байна.


"Одоогоор бидний мэдэж байгаачлан энэ өвчин агаар дуслын замаар дамждаггүй, харин халдвар авсан хүний шархтай хэсэгт хүрсэн тохиолдолд халдварладаг" гэж Ф.Кожа бичжээ. 

Холбоотой мэдээ