ХЭНТИЙ: Аймгийн аварга тогооч зөөгчдөө шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-06-25 15:19:38
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн “Аварга тогооч, зөөгч шалгаруулах ур чадварын тэмцээн”-ийг Чингис хотод өнөөдөр зохион байгууллаа.
Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэргэжлийн тогооч, зөөгч нарын ур чадвар, чадамжийг дээшлүүлэх, үндэсний брэнд хоол, үйлчилгээ шалгаруулах, цаашид хүнсний хангамж аюулгүй байдал, хүнс үйлдвэрлэлд эрүүл эко бүтээгдэхүүн сонгож хэрэглэх, харилцан туршлага солилцох зорилготой тус тэмцээнд н.Цэнджав ахлагчтай "Хөвчийн жонон" баг тэргүүллээ. Удаах байруудад Г.Сансарцэцэг ахлагчтай "Ханбүргэд" баг, М.Энх-Амгалан ахлагчтай "Андууд" баг шалгарав. "Шилдэг брэнд" бүтээгдэхүүнээр "Сүлд толгой" талх, нарийн боовны цех, Биндэр сумын "Шагай" ааруулыг тус тус батламжилжээ.
Тус тэмцээнд Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 10 иргэн, 5 байгууллагын 5 ажилтан, 6 аж ахуйн нэгжийн 10 ажилтан, нийт 25 хүн оролцов.
Холбоотой мэдээ