“Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн өнөөдөр эхэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-24 08:28:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022” олон улсын тэмцээн өнөөдөр нийслэлийн “Степпа Арена” /Мөсөн өргөө/-д эхлэнэ.


Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/, Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос хамтран зохион байгуулж буй жүдогийн дэлхийн цуврал тэмцээний нэг олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнд 30 орны 279 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөнө. “Степпа Арена”-д зохион байгуулах тус тэмцээн энэ сарын 24-26-нд үргэлжилж, эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жинд алт, мөнгө, хүрэл, медалийн эздийг тодруулах юм.


Холбоотой мэдээ