Хятадын соёлын өдрүүд хөдөө сумдад үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
ariunzaya@montsame.mn
2016-08-09 10:16:37

Наймдугаар сарын 5-нд Архангай аймгийн Булган, Ихтамир сумдад болсон “Хятадын соёлын өдөр 2016”- хүрээнд БНХАУ-ын ЭСЯ, Архангай аймгийн ЗДТГ, Улаанбаатар дахь хятадын соёлын төв, монголын урлагийн ажилтны холбооноос хамтран урлагийн тоглолт, байгалийн аялал зохион байгууллаа.

БНХАУ-ын Ордос хотын үндэсний дуу бүжгийн Ордосын уянга, Монгол улсын филармонийн “Баян монгол" чуулгынхан тоглолтоо толилуулав. МУСТА П.Өнөржаргал, Б.Дэлгэрбаяр, Б.Солонго, Л.Насанбуян, дуучин Т.Отгонбаярын “Анхны хайр", “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Цэнгэлтэй үдэш”, “Аавдаа”, “Орь залуу нас”, “ Хунгийн дуу”, “Дэрэнгийн хар азарга”, “Аяны шувууд”-дуунууд үзэгчдийн байлдан дагуулав.

Хятадын соёлын өдрүүдийн энэхүү арга хэмжээ монгол, хятадын ард түмэн соёл урлагаар дамжуулан хамтын ажиллагаа бэхжихэд тус нэмэртэй хэмээн Булган сумын иргэд онцлов.  

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ