Хүүхдийн эмнэлгийн ачаалал их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-06-09 09:22:32

Дорнод /МОНЦАМЭ/. Хүүхдийн тасагт амьсгалын замын цочмог халдварт өвчнөөр 100 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Дорнод аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог түвшин, амбулаторийн нийт үзлэгт томуугийн хувь хэмжээ багассан хэдий ч тогтмол бууралт ажиглагдахгүй, хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэж байгааг мэргэжлийн эмч анхаарууллаа. Тодруулбал, 14 хүртэлх насны хүүхдийн дунд өвчлөл өндөр, тэр дундаа 11 хүртэлх сар, 2-9 настай хүүхдүүдийн дундах өвчлөл өмнөх долоо хоногоос огцом нэмэгджээ.

Хүүхдийн эмнэлэг үндсэн 36 ортой. Нэмэлтээр 70 гаруй ор дэлгэж өвчтөнүүдээ хэвтүүлээд байна. Эргэлтэд томуу, томуу төст өвчний вирус буюу амьсгалын замын синтициал, риновирус, адиновирус, коронавирус зэрэг 7-8 төрлийн вирус байгаа нь нэг хүн хэд хэдэн төрлийн вирусээр өвчлөх магадлалтайг харуулж байна гэж мэргэжлийн эмч хэллээ. Тиймээс гараа угаах, амны хаалт зүүх, олон хүн бөөгнөрсөн газраар зорчихгүй байх, зай барих дэглэмээ эргэж мөрдөхийг зөвлөж байна.

Холбоотой мэдээ