Төр, захиргааны байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-08 12:58:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын зургаадугаар сарын 6-ны өдрийн А/337 дугаар захирамжийн дагуу төр, захиргааны байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийж өөрчлөлт орууллаа.  


Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.6 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.1.14, 60.1.21 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ажлын цагийн хуваарийг зохицуулан өөрчилжээ. 


Аймаг орон нутгийн онцлолгийг харгалзан хаврын тариалалт, намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад албан хаагчдын оролцоог бүрдүүлж, ажлын цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор аймгийн хэмжээнд төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг 2022 оны зургаадугаар сарын 7-ноос аравдугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд эхлэх цагийг 08.30, тарах цагийг 17.30, цайны цагийг 12.30-13.30 хооронд байхаар өөрчилсөн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ