Улаанбаатарт 26-28 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-08-07 09:23:19

Баруун болон Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын зарим газар, баруун аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөөс секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 градус, Говийн бүсийн нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 26-28 градус дулаан байна.                                                                                                         

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 18 градус дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ