Энэтхэгийн худалдааны захад зэвсэгт этгээдүүд 13 хүнийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-06 10:30:12

ШИНЭ-ДЕЛИ. /АР/. Баасан гарагт Энэтхэгийн зүүн хойд нутгийн хөл хөдөлгөөн ихтэй худалдааны захад зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэн 13 хүнийг хөнөөж, 18 хүнийг шархдуулжээ.

Гэмт этгээдүүд гар бөмбөг болон буугаар зэвсэглэсэн байжээ.

Цагдаа нар зэвсэгт этгээдүүдийн нэгийг нь буудан устгаж, хэргийн газраас зугтсан бусдыг нь хайж байна.

Уг халдлагыг үйлдсэн этгээдүүдийг үндэстний цөөнхүүдийн “Бордо” омгийн босогчид байж магадгүй гэж цагдаа нар сэжиглэж байна.

Улсынхаа зүүн хойд нутгийг Мьянмар болон Зүүн Өмнөд Азийн улсуудтай холбогдох “стратегийн ач холбогдол бүхий бүс” гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди үздэг юм. Тус бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхийг тэрбээр идэвхтэй дэмжсээр байгаа билээ.

Гэхдээ үндэстний цөөнхийн бүлэглэлүүд илүү эрх мэдэлтэй, хараат бус болохын тулд тус бүсэд зэвсэгт халдлага үйлдсээр байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ