Улаанбаатарт 24-26 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-08-06 08:00:03

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын баруун түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 градус, Говийн бүсийн нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.                                                                                         

 

Холбоотой мэдээ