ЖДҮ-ийн үйл ажиллагааг ОУБ-ын төсөл, хөтөлбөртэй уялдуулах талаар ярилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын нийт ажил хөдөлмөр эрхлэгчдийн дунд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гуравдугаарт бичигдэж байна. Энэ салбарт ойролцоогоор 63 мянган жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн,
жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаа явуулахад 12 төрлийн саад
бэрхшээлтэй тулгардаг ч нөгөөтээгүүр 13 төрлийн давуу тал байдаг гэсэн олон улсын судалгаа байдгийг Стратегийн
судалгааны хүрээлэнгийн Эдийн засаг, аюулгүй байдлын судалгааны төвийн дарга
Н.Энхбаяр “Жижиг, дунд үйлдвэрийг
дэмжих түншлэлийн уулзалт-2022”-ын үеэр тэмдэглэлээ.
Уулзалтыг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Европын холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕХСБХБ) хамтран зохион байгуулав. Уулзалтаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны салбарын хөгжлийн бодлого, үйл ажиллагааг олон улсын байгууллагуудын бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг уялдуулах, үр дүнг сайжруулах талаар ярилцлаа.
Энэ үеэр ЕСБХБ-ны менежер С.Байгалмаа, ЕСБХБ манай улсад 15 жил болох хугацаандаа 132
төсөл хэрэгжүүлж,
2 тэрбум еврогийн хөрөнгө оруулсан, үүний 85 хувь нь хувийн хэвшилд олгосныг
онцолсон юм. Тэрбээр, “Тус
банк дэд бүтцийн
салбарт анхаарч эхэлсэн. Монголын
эрчим хүчний хангамж хүндрэх төлөвтэй тул сэргээгдэх эрчим хүч ашиглах, эрчим хүчний шугамын алдагдлыг
багасгахад хөрөнгө оруулж хамтран ажиллах боломжтой бий. Мөн 2011
оноос жижиг дунд бизнес
эрхлэгчдийг дэмжин, зөвлөгөө өгдөг. Одоогоор 15 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэн, 300
гаруй бизнес эрхлэгчдэд зөвлөгөө авах боломж олгоод байгаа. Цар
тахлын дараа Европын
холбоотой хамтран жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, тэр дундаа эмэгтэй бизнес
эрхлэгч, инновацыг
дэмжихэд
11 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхийг зорьж байна” хэмээв.
Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн менежер
И.Мөнхбаяр GTZ нь
1992 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж одоогоор 6 төсөл хэрэгжүүлж байгааг
дурдлаа. Эдгээр нь жижиг дунд бизнес рүү тодруулбал, боловсон хүчин бэлтгэх,
сургалт зохион байгуулахад чиглэдэг бөгөөд бүсийн бизнесийн төвүүдийг байгуулахаар
төлөвлөж байгааг дуулгав. Түүнчлэн, шинэ технологи, инновцын багахан 2 төсөл
хэрэгжүүлэх аж. Ингэхдээ орон нутгийн хүнс үйлдвэрлэгчдийг нийслэлд
бүтээгдэхүүнээ томоохон дэлгүүрүүдэд борлуулах гарц нээх, төслийг
чадавхжуулахад гадаадын хөрөнгө оруулагчтай холбохыг зорьж байгааг тэрбээр
онцоллоо.
Уулзалтад
гадаад улсаас Монгол
Улсад Суугаа Элчин Сайдын яамд, Дэлхийн банк, Европын холбоо, ЕСБХБ, АХБ, НҮБ, Японы олон улсын хамтын ажиллагааны
байгууллага, холбогдох төр болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.