Сингапурын Ерөнхий сайдын гэргий төрийн айлчлалын үеэр 11 долларын үнэтэй цүнх барьжээ

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2016-08-05 14:16:00

ВАШИНГТОН. /ВВС/.  Сингапурын Ерөнхий сайдын гэргий Хо Чин Цагаан ордонд төрийн айлчлал хийх үеэрээ динозаврын зурагтай, хөх цүнх барьсан нь олны анхаарлыг татлаа.

Ердөө 11-хэн долларын үнэтэй энэ цүнхийг тус хотын улсын “Гэрэлт зам” нэрт их сургуулийн сурагч зохион бүтээжээ. Энэ сургууль нь тус улсын аутизмтай хүүхдүүдийг дэмжих зорилгоор байгуулагдсан анхны сургууль юм.

Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлун болон түүний гэргий, хатагтай Хо нар энэ долоо хоногийн даваа гарагаас хойш АНУ-ын нийслэл Вашингтон хотод байгаа аж.

Эхэндээ, ийм цүнх сонгосон хатагтай Хо-г онлайноор хүмүүс шүүмжилж байжээ.

Харин сүүлд нь  уг цүнхийг аутизмтай хүүхдүүдийн “Гэрэлт зам” сургуулийн 19 настай сурагч Сето Шөн Зе зохион бүтээснийг хүмүүс олж мэджээ.

Тус сургууль ерөнхийдөө дөрвөн сард 200 цүнх борлуулдаг байсан  боловч хатагтай Хо сурагчийнх нь зохион бүтээсэн цүнхийг барьсан гэсэн мэдээлэл гарснаас хойш өдөрт 200 цүнх борлуулагдах болжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ