Япон, АНУ хамтарсан цэргийн сургууль хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-05-26 14:04:15

ТОКИО. /TASS/. Япон, АНУ-ын Агаарын цэргийн хүчний цэргийн алба хаагчид лхагва гарагт Япон тэнгисийн дээгүүр хамтарсан сургуулилалт хийжээ. Энэ талаар Японы Өөрийгөө хамгаалах хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хороо цахим хуудсаараа мэдээлсэн байна.


Сургуулилалтад Японы талаас “F-15” загварын, АНУ-ын талаас “F-16” загварын тус тус дөрвөн сөнөөгч онгоц оролцсон байна. Энэхүү сургуулилалт нь "аюул заналд нэн даруй хариу өгөх чадварыг баталгаажуулах, мөн Япон, АНУ-ын эвслийг бэхжүүлэх зорилготой" байжээ.


“Kyodo” агентлагийн мэдээлснээр, Япон, АНУ  хамтарсан сургуулилалтаар дамжуулан тавдугаар сарын 25-ны өдөр баллистик пуужин харвасан БНАСАУ-д “тогтоон барих дохио” өгсөн байна.


Холбоотой мэдээ