Наймдугаар сарын 05-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-08-05 09:15:43

09.00 цагт Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум Туушин зочид буудалд үргэлжилнэ.

09.00 цагт УБТЗ үүсэн байгуулагдсаны 67 жилийн ойн хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын удирдах газарт цэцэг өргөх ёслол болно.

10.00 цагт "Мишээл экспо" төвд “Бугатын өдрүүд-2016” үзэсгэлэн худалдаа, хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” болно.

11.00 цагт Туркийн Элчин сайдын яаманд “Хөшөө цайдам” музейд дэмжлэг үзүүлэх төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.

12.00 цагт “Орон сууц, барилгын материалын үзэсгэлэн худалдаа” Мишээл барилгын их дэлгүүрт болно.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монгол рок хөгжмийн үүсэл хөгжил, шинэ үеийн Моханик хамтлагийн тухай Америкийн "LIVE from UB" баримтат киног Монголд гаргаж байгаа талаар Моханик хамтлаг мэдээлэл хийнэ.

13.30 цагт ХХААХҮЯ болон Япон улсын Шизүока муж хооронд 2014 онд байгуулсан хамтран ажиллах тухай "Санамж бичиг"-ийн хүрээнд "Шизүока мужийн Гадаад худалдааны орчин" сэдэвт уулзалт семинар ХХААХҮЯ-нд болно.

Холбоотой мэдээ