“Халамжаас хөдөлмөрт” сарын аян хаалтаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-24 14:23:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Халамжаас хөдөлмөрт” сарын аяны хаалтын өдөрлөг энэ сарын 23-ны өдөр Өлгий хотын төв талбайд боллоо.

Уг өдөрлөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагууд болох аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, МСҮТ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон аймгийн ЗДТГ хамтран зохион байгууллаа.

Өдөрлөгт Өлгий сумын хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд зэрэг 100 орчим хүмүүс оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гаргалаа.

Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, “Халамжаас хөдөлмөрт гэдэг нь халамж хэрэгтэй хүндээ хүрсэн шиг хүрнэ, харин хөдөлмөрийн насны эрүүл саруул,  өөрөө өөрийгөө халамжлаад явах боломжтой хүмүүсийг хөдөлмөрлөж орлоготой болохыг уриалсан аян юм. Энэ жил бид тус аймагт чиглэсэн хөдлөмөрлөлтийн санхүүжилтийг 2,5 дахин нэмэгдүүлсэн. Ирэх жил мөн адил нэмэгдэх болно" хэмээн хэллээ. 











Холбоотой мэдээ